ХҮҮХЭН ШҮҮЛЭНГИЙН ХЭЭР
Хуучины Сэцэн хан аймгийн Уулбаян сум буюу одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумнаа гурван хүүтэй Шарав зайсан гэгч амьдардаг байжээ. Зайсан хурдан моринд дуртай, адуу ч сайтай нэгэн байж. Тэдний уяад явдаггүй ч үр төл сайтай хээр азарганы төл хээр үрээ уягдсан цагаас эхлэн хурдалж, зайсантны болон тэр хавийнхны нүдийг хужирлан, магнайг тэнийлгэдэг байв.
Зайсантан тэрхүү хурдан хүлгээ өөрийн бага хүү Нацаг буюу нутгийнхны нэршиж заншснаар Улаандаа зүслэн өгч. Тэр үеэр том хүү Рэгдэл нь албаны өмч дутаасан хэрэгт унаж, өмчийг нь хураах шийдвэр гарч. Тухайн үед тэднийхэн ам бүл цуг байсан тул энэхүү дайрлагт өртөж мэднэ хэмээн Нацаг хурдан хээр азаргаа нуун авч үлджээ. Гэвч урт хошуутай нэгэн нь “Нацаг хурдан азаргаа өгсөнгүй авч үлдэв” хэмээн хов дуулгаж, тэр дагуу төрийн нэртэй хэсэг нөхөд ирж хээр азаргыг нь авсан гэдэг. Тийнхүү хураагдсан мал хунарыг зарах болоход Хүүхэн Шүүлэн /Шүүлэн гэдэг нь тухайн өгч байсан цол хэргэм бололтой /гэгч хээр азаргыг худалдан авч өөрийн ганц хүү Жигмэдэдээ өгчээ. Тэр үеэс Уулбаян сумнаа Хүүхэн Шүүлэнгийн хээр гэгч хурдан буян тодорч 16 мордон, 16 түрүүлж түрүүлсэн хэмээдэг. Уралдсан болгондоо түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлдэг хээр азарганы үр төлүүд мөн л хурдалж Уулбаян сум цаашлаад Сүхбаатар аймаг даяар тарж өдгөө ч хурдалсаар байна. Хүүхэний хээр азарганы үр төлүүдээс Жигмэдийн хээр адуунууд, “Онгон” Дугаржав буюу Нямын Дугаржавын хээрүүд, Дархан Навааны хээр, Түвдэндаржаагийн хээрүүд Уулбаян сумнаа ихэд хурдалж байжээ.
Бидний мэдэх Хүүхэний хээр азарганы цустай хамгийн ойрын адуу бол Ононгийн “Аварга хээр” морь. 1998 онд АХ-ын 77 жилийн ойд аман хүзүүдэн, 1999 онд Онон мөр хавангийн нэрэмжит “Боржигон -99” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн хээр морь тэр жилээ “Говьшанхын хурд-1” говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан. Мөн 2001 онд АХ-ын түүхт 80 жилийн ой болон шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд тус тус түрүүлж, 2002 онд АХ-ын 81 жилийн ойгоор аман хүзүүдэж, 2004 онд шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айргийн дөрөвт хурдлан зууны манлай хүлгээр нэрлэгдэж байсан энэ хурдан хүлэг эх талаасаа Хүүхэний хээрийн цустай. Өөрөөр хэлбэл хээр морины эзэн аймгийн Алдарт уяач Агваан Жигмэдийн хээр азарганы гурав дахь үеийн төл хээр гүүг авч, баячуулын хүрэн адууны азарганд хураалгаж хээр морь гарсан гэдэг.
Түүнчлэн Уулбаян сумын наадамд түрүүлж, аман хүзүүдэж байсан Сумъяагийн Гуулин хүрэн азарга, “жижиг” хэмээх Дугаржавын сум, аймагт түрүүлсэн цоохор азарга Хүүхэний хээр азарганы удмын адуу. Энэ удмын адууны гол цөм Уулбаян сумнаа байдаг ч Түвшинширээ сумнаа нэлээд таржээ. Жишээлбэл МУ-ын Алдарт уяач Ж.Шунугийн хээр морь эх талаасаа Хүүхэний хээр азарганы цустай гэдэг.

No comments:
Post a Comment